Хөвсгөлийн өв соёлын наадамд 300 гаруй уран бүтээлч оролцлоо
Мөрөн хотын соёлын төвд болсон наадамд 300 гаруй уран бүтээлч оролцлоо.
Хөвсгөлийн өв соёлын наадмын нээлтийн тоглолт Мөрөн хотын Соёлын төвд болж, 300 гаруй уран бүтээлч оролцлоо. Тоглолтыг 2,000 гаруй үзэгч үзсэн байна.
Наадмын хүрээнд залуу уран бүтээлчдийн уралдаан зарлаж, шилдгүүдийг улсын хэмжээний тэмцээнд оролцуулна.

